Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, спорт, сурлага, хүмүүжлээрээ онцгой амжилт гарган эх орноо төдийгүй дүүрэг, сургууль, хамт олноо сурталчилан үе тэнгийн найзуудаа манлайлсан сурагчдыг холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн дагуу дүүргийн “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулж, шагналыг нь гарууллаа. 2022 онд манай сургуулийн 6б ангийн сурагч З.Эрхэмбаяр, 7в ангийн сурагч М.Баярмаа нар СБД-ийн "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарсанд баяр хүргэж, улам их амжилт хүсье