ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ТЭМЦЭЭН

2023 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Шинэ Үе сургуулийн эцэг эхийн дундах волейболын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 1-12р ангийн эрэгтэй, эмэгтэй 22 багийн 350-аад эцэг эх, асран хамгаалагчид оролцож, 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдсөнөөс:

Эрэгтэй

I байр 1р анги

II байр 2р анги

III байр 10р анги

Эмэгтэй

I байр 1р анги

II байр 10р анги

III байр 2р ангийнэцэг эхчүүд тус тус шалгарлаа.

 

 

Тэмцээнд оролцсон, багаа хөгжөөн дэмжсэн, арын албанд ажилласан нийт эцэг эх, асран хамгаалагчид болон тэмцээнийг зохион байгуулсан Шинэ Үе сургуулийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.