"Шинэ Үе" сургуулийн МХБУЗ-ын секцээс зохион явуулж буй “Театрын соёл” төсөлт ажлын хүрээнд 10-12р ангийн сурагчдын урлаг, уран зохиолын мэдрэмжийг хөгжүүлэх, театрын соёлтой танилцуулах зорилгоор Бертольт Брехт “Сычуаны сайн хүн” драмын жүжгийг анги хамт олноороо үзэж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Сурагчид маань жүжгийн төгсгөлд гол дүрийн жүжигчидтэй уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авч, урлаг уран сайхны мэдрэмжээ хөгжүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сурагчдаа үндэсний хэмжээний болон дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцуулан, сурч мэдсэн зүйлсээ хичээл сургалтдаа ашиглан тэмдэглэх хөтлөх, подкаст нэвтрүүлэг хийх, ханын самбар гаргах, эсээ бичих зэргээр бүтээлчээр хандахад нь дэмжлэг үзүүлэн ажиллах тул эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, хүүхдүүдээ дэмжихийг уриалж байна.