ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛАН ЯВУУЛСАН СУРГАЛТ

Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэдтэйгээ харилцах, тэднийг ойлгож дэмжих чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Хүүхдийн нас ба сэтгэл зүйн онцлог" сэдэвт цахим сургалтыг I-XII ангид 02 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд сургуулийн сэтгэл зүйч А.Янжинлхам амжилттай зохион байгууллаа.

Мөн бид X-XII ангийн эцэг эх, асран хамгаалагч нарт 3р улиралд "Өсвөр насны хүүхдийн нас ба сэтгэл зүйн онцлог " сэдвээр сургалт орох тул та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье. Дараа дараагийн сургалтыг бидний зүгээс үе шаттайгаар зохион байгуулах болно.

Хүүхдийнхээ төлөө цаг заваа зарцуулан, сургалтад хамрагдсан эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.