"Шинэ Үе" сургуулийн сурагчид сайн үйлсийн аянд нэгдэн тангараг өргөлөө.
Сурагчдадаа өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсэн сайн үйлсийн аянд нэгдэх мөрөөдлийг нь ойртуулах зорилгоор сургууль дээрээ Сүхбаатар дүүргийн идэвхтэн гишүүд, мэргэжилтнүүдийг урин "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа.
Энэ өдөр сурагчид маань МУЗН-ийн олон нийтэд зориулсан үйл ажиллагаатай танилцаж, сайн дурын ажлын ач холбогдол, ирээдүйн үр ашгийг ойлгон, үйл ажиллагаанд нь гар бие оролцох үйлст эргэлт буцалтгүй нэгдэн тангараг өргөж, төрийн алтан соёмбот тугтаа ёсолсон юм.
Манай сургуулиас Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Онцгой гишүүн болон хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнээр бага, дунд, ахлах ангийн 103 сурагч болон зарим эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл элсэж, тангаргаа өргөн үнэмлэх тэмдгээ гардан авлаа.
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ