ТАЛАРХАЛ

УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй Өсвөрийн Парламент 2022 хөтөлбөрт 9-11р ангийн сурагчид оролцох бөгөөд шалгаруулалт Монгол орон даяар нээлттэй явагдлаа.

Тус хөтөлбөрийн шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргийн 9-11р ангийн нийт 900 сурагч оролцсоноос 76 сурагч сонгогдсоны нэг нь манай сургуулийн 10Б ангийн сурагч Б.Солонго юм. Авьяас чадвараараа манлайлан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн сурагч Б.Солонгодоо талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.