АМЖИЛТЫН БУУХИА

2022.10.28-30ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдсан Монгол Улсын Гавьяат Багш Н.Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй ХХ дахь удаагийн олимпиадад манай сургуулийн баг амжилттай оролцлоо. Олимпиадад орон нутаг болон нийслэлээс нийт 37 сургуулийн суралцагч, багш нар оролцож, оюун ухаанаа уралдууллаа.

Тус олимпиадад багаараа оролцсон ШИНЭ ҮЕ сургуулийн сурагчдын амжилтыг дурдвал:

 5р ангийн төрөлд 5б ангийн сурагч Б.Өрнөлт алтан медаль, 

 7р ангийн төрөлд 7в ангийн сурагч О.Баатархүү, 7в ангийн сурагч М.Баярмаа нар бүтэн бодож Алтан медаль, 

 8р ангийн төрөлд 8а ангийн сурагч Ц.Мэргэн мөнгөн медаль, 

 10р ангийн төрөлд 10б ангийн сурагч Г.Батбаяр мөнгөн медаль,

 12р ангийн төрөлд 10в ангийн сурагч Б.Тэнүүнсайхан анги өгсөн оролцож мөнгөн медаль тус тус хүртлээ. 

 “Үнэмлэхүй аварга” сурагчаар 7в ангийн сурагч М.Баярмаа тодорлоо.

 Нэрэмжит бодлогын шагналыг Ц.Уранцэцэг багштай 5б ангийн М.Энх-Урин , Ж.Энэрэл, Х.Энхжин, Э.Сүлд-Эрдэнэ, Д.Ганчимэг багштай 5в ангийн сурагч Г.Төгөлдөр, 7в ангийн сурагч М.Баярмаа, О.Баатархүү, 7б ангийн сурагч Б.Тэлмүүнтамир нар хүртлээ.

Бага ангийн багшийн төрөлд Ц.Намжилсүрэн багш маань IV байр эзлэв.

Нийт оролцогч багш, суралцагчдадаа талархал илэрхийлж, баяр хүргэе.