БАЯРТ МЭДЭЭ

Сүхбаатар дүүргийн ЗДТГ, ИТХ, Боловсролын хэлтэс, Монголын ерөнхий боловсролын багш нарын холбооноос “Хүүхэд хамгааллын бодлого”-н хүрээнд багшийг алдаршуулах ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. “Хүүхдэд ээлтэй шилдэг багш”-аар дүүргийн хэмжээнд 50 багшийг шагнаж урамшуулсан бөгөөд уг шагналаар манай сургуулийн гадаад харилцаа хариуцсан менежер М.Мядагмаа багш, математикийн багш С.Батбилэг нар шагнууллаа.

 “Шилдэг багш” шагналаар химийн багш Ц.Мягмарсүрэн, “Шилдэг тэргүүний залуу багш” шагналаар бага ангийн багш О.Төгөлдөрцэцэг нар тус тус шагнуулав. Шагнал авсан багш нартаа хамт олон, шавь нарынх нь өмнөөс халуун баяр хүргэе.