Бассейны сургалтын мэдээ

Манай сургууль сурагчдынхаа бие бялдар, эрүүл мэндийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилээс эхлэн бид БЗД-ын УССТ-тэй хамтран усан спортын хичээлийг 2022.10.03-наас 2022.11.10 хооронд зохион байгуулан эхний сарын сургалт эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй хичээл хэлбэрээр орсноор амжилттай өндөрлөлөө. 

Сургалтын явцад манай сурагчид олон шинэ зүйл сурч мэдэн, анги хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна дараах дасгал, техникүүдийг хамтдаа эзэмшсэн байна. 

      1. Усан орчинд дасах дасгалууд (усан дотор харж сурах, усан доор зөв амьсгалах, амьсгалаа зөв хуваарилах)

      2. Ар болон өврөөр даллах сэлэлт ( тусгай хэрэгсэлтэй болон хэрэгсэлгүй ар, өврөөрөө даллах сэлэлтийн техник болон гар хөлийн хөдөлгөөнөө удирдаж сурах)

      3. Бассейны ирмэгээс ус руу аюулгүй зөв үсэрч орох гэх мэт олон төрлийн чадваруудтай болж анги хамт олноороо дархлаагаа дэмжин, хөгжилтэй дурсамж үлдээсэн сургалт боллоо.