2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан “Кенгуру 2022” цахим сорилгод манай сургуулийн бага боловсролын 2-5р ангийн 48 суралцагч амжилттай оролцсоноос I зэргийн диплом-35, II зэргийн диплом-7, III зэргийн диплом-6, суралцагч тус тус хүртлээ.
Кенгуру математикийн олон улсын олимпиадыг анх 1980 онд Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран зохион байгуулсан. Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали суралцагч оролцдог болсон байна. Одоо дэлхийн 70 гаруй улсын 7 сая гаруй суралцагчид жил бүр “Кенгуру” уралдаанд оролцож, нэгэн зэрэг, ижил сэдвээр бодолт хийж байна
Монгол улс 2009 онд AKSF холбоонд албан ёсоор элсэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцож эхэлсэн.