БАЯРТ МЭДЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын төрийн бус өмчийн 14 сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан “Эергээр нөлөөлье-2” соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг манай сургууль ахлах ангийн сурагчдынхаа дунд дараах үйл ажиллагаагаар амжилттай зохион байгууллаа. Үүнд:

  1. Хорт зуршил зорилго биш эсээ бичлэгийн уралдаан
  2. Хорт зуршил зорилго биш ханын самбар бүтээх
  3. Хорт зуршил зорилго биш сэдэвт 15 сурагчийн бүрэлдэхүүнтэй жүжигчилсэн тоглолт
  4. Хорт зуршил зорилго биш-сурагчдын нэгдсэн бүжиг

Хаалтын үйл ажиллагаанд нийслэлийн прокурорын газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд манай сургууль төрийн бус өмчийн сургуулиас ТЭРГҮҮН байр эзэлсэн амжилтыг үзүүлсэнд хамт олондоо болон оролцсон багш, сурагчдадаа халуун баяр хүргэе.