Дэлхийн улс орнуудын түүх соёл, зан заншил, хэлний ялгаатай байдлыг танин мэдэж дэлхийн хүн болох зорилт бүхий INTERNATIONAL MINDEDNESS төсөлт хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү төсөлт хөтөлбөрийн хүрээнд 2-12-р ангийн нийт 47 бүлгийн сурагчид 47 өөр улсын түүх, газарзүйн онцлог, соёл урлаг, хоол хүнс, алдартай хүмүүсийн талаар сонирхолтой мэдээ, мэдлэгээр бүтээл хийж самбараа чимж оролцлоо. Хичээж оролцсон бүх сурагчид болон ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМ-ийн багш нартаа баярлалаа.