Монгол улсын хэмжээнд АйБи олон улсын дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй 4 сургууль байдгаас Шинэ Үе сургууль анхны монгол сургууль болон сонгогдож албан ёсны эрхээ 2018 онд авсан билээ. Албан ёсны эрхээ авснаас хойш тав дахь жилдээ олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Багшийн хөгжлөөс сурагчийн хөгжил хамаардаг тул бид багш нараа үе шаттайгаар сургаж, сургалтын чанараа улам дээшлүүлэх ажлыг тасралтгүй явуулсаар байна. Энэ жил тус хуралд Шинэ Үе сургуулийн АйБи хөтөлбөрийн зохицуулагч Г. Булган сургуулиа болон улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Уг хуралд дэлхийн нийт 34 улс орны 1100 гаруй төлөөлөгч оролцон, боловсролын салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох үндсэн ойлголт, шинэлэг арга зүйн талаар 4 хоног хуралдлаа.
Хурлын ерөнхий зорилго нь Ирээдүйд чиглэсэн тэгш хүртээмжтэй боловсролын гол чиг хандлагыг таниулах, АйБи хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад нээлттэй, хүртээмжтэй боловсролыг олгох боломжийг судлах байв.
Багш ажилчдаа байнгын өсөж хөгжих боломжоор хангаж байдаг Шинэ Үе сургуулийн удирдлага, хамт олондоо баярлалаа.