ХОС АЛТАН МЕДАЛЬ

Улсын биологийн XXXIII олимпиад Орхон аймагт хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 31 багш, 9, 12 дугаар ангийн 60 сурагч мэдлэгээ сорин оролцсоноос:

Багш Д.Чинзориг АЛТАН медаль,

Улсын биологийн XХXIII олимпиадын 12-р ангийн төрөлд Сурагч Г.Мишээл АЛТАН медаль тус тус хүртэж Шинэ Үе сургуулийн биологийн хичээлийн чанарыг дахин баталлаа. 

Алтан медаль хүртсэн багш Д.Чинзориг, сурагч Г.Мишээл нартаа ирэх 7 дугаар сарын 3-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцохыг хүсье.

 

Багш сурагч хоёртоо дахин халуун баяр хүргэе.