Манай сургуулийн 11А, 11Б, 11АйБи ангийн 51 сурагч, 6 багшийн хамтаар монгол ёс заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуульд 2 шөнө 3 өдрийн хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд: БӨЦС-ийн сурагчдын урлаг, спортын дугуйлан, хичээллэж буй орчин нөхцөл, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, төсөл бичих, давсан урлал болон жигнэмэг хийх, англи хэл амжилттай сурах, ОУ-ын хөтөлбөрөөр суралцах боломж сэдвээр сурагчид харилцан ярилцаж, хамтран суралцлаа.
Мөн малчин айлд зочилж, монгол ахуй амьдралтай танилцаж, аргал түүж, хонь хариулж, морь унаж, ямаа самнаж, малын хороо цэвэрлэв.
Сурагчид маань орон нутгийн сурагчдын амьдрал, суралцах орчинтой танилцаж сэтгэл дүүрэн, инээд, хөөрөөр бялхан нэгэн сайхан дурсамжийг бүтээлээ.
Энэхүү хөтөлбөрийг сэтгэл гарган амжилттай зохион байгуулсан Шинэ Үе сургууль болон БӨЦС-ын удирдлага, багш, ажилтан, сурагчдадаа талархал илэрхийлье.