“Шинэ Үе” сургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчид "Ажил мэргэжилтэй зөв Монгол хүүхэд" экскурс хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөр зочилж Монгол улсад эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжлүүдтэй танилцан, ажлын байрны нөхцөлийг судалж, хөдөө орон нутгийн сурагчдын сургалтын орчинтой танилцлаа.
Мөн цэвэр агаарт анги хамт олноороо спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулан нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн билээ. Экскурс аялалд идэвхтэй хамрагдсан нийт сурагч, багш нар болон сургуулийн эмчдээ баярлалаа.