ОЛИМПИАДЫН АМЖИЛТ

Үндэсний их баяр наадам эхэлж буй энэ өдөр та бүхэндээ дахин баяртай мэдээ дуулгах болсондоо таатай байна. Манай сургуулийн АйБи хөтөлбөрийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Ийнхүү манай сургууль 2 дахь удаагаа олон улсын биологийн олимпиадын медальт сурагчтай болж, биологийн хичээлийн амжилтаа бататгалаа.

Сурагч Г.Мишээл, бэлтгэсэн багш Д.Чинзориг нартаа халуун баяр хүргэе.