СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Кембриж хөтөлбөрийн IGCSE түвшний сургалтыг 9-10р ангиуддаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 оны хавар нийт 64 сурагч олон улсын шалгалт өгснөөс 61 сурагч нь өөрсдийн шалгалтын оноог элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой дүйцүүлж, 4 сурагч ICE буюу олон улсын дунд боловсролын гэрчилгээний болзлыг амжилттай хамгааллаа.

Кембриж хөтөлбөр сурагчдыг өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, оролцоотой, эргэцүүлэгч иргэн болгон төлөвшүүлдэг бөгөөд сурагчид маань математик, физикийн хичээл дээр дэлхийн дунджаас дээгүүр, хими, хятад хэл, газарзүй, дэлхий нийтийн хэтийн төлөв хичээлүүд дэлхийн дундажтай ижил хэмжээнд үнэлэгдсэн нь манай сургуулийн Кембриж хөтөлбөрийн чанарыг илтгэж байна.

Кембриж IGCSE түвшинд суралцан шалгалтаа амжилттай өгсөн сурагчдадаа халуун баяр хүргэе!