ТАЛАРХАЛ

Шинэ Үе сургуулийн 12-р ангийн сурагчид гадаадын их дээд сургуулиуд руу материал илгээх эхний шатны процесс амжилттай явагдаж дууслаа.  Материал бүрдүүлэлт хийхэд 1-2 сарын хугацаа шаардагддаг бөгөөд сурагч бүр нэг сургуульд зориулж 4-11 хүртэлх эсээ бичин, хамгийн багадаа 2 багшийн тодорхойлох захиа, дүнгийн хуулга, сонгон судалж буй хичээл, урьдчилсан дүн зэрэг нийт 30 хүртэлх төрлийн мэдээллийг бүрдүүлэн явууллаа. Энэхүү үйл ажиллагааны явцад сурагч нар сургууль дээр 2 удаа хонож материалуудаа амжилттайгаар илгээгээд байна. Энэ процессын турш хамтран ажилласан анги удирдсан багш Д.Алтанбаяр, сургуулийн захиргаа болон IBDP хичээлийн багш нарт маш их талархаж байна. DP-2 ангийн эцэг эхийн зөвлөлдөө сурагчдад маань хоол унд бэлдэн ирж, дэмжин ажиллаж байгаад талархаж байна.

Дараагийн материал илгээх үе 12-р сараас эрчимтэйгээр идэвхжих учраас хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа.

Ахлах сургуулийн зөвлөх