БАЯРТ МЭДЭЭ

Шинэ Үе сургууль нь 2018 оноос IB дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, дэлхийн IB сургуулиудын нэг билээ.

IBO байгууллагаас 5 жил тутам эрх авсан сургуулиудын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлтийг өгч цаашид сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэхүү АйБи хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ сунгуулах олон улсын магадлан итгэмжлэлийн шалгалтыг манай сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн нийт 3 үе шаттай зохион байгуулсан. Үүнд:

1. Бичиг баримтын шат - 2023 оны 03р сарын 15

2. Сургуулийн өөрийн үнэлгээний тайлан - 2023 оны 06р сарын 01

3. Магадлангийн уулзалт- 2023 оны 09р сарын 25-27-ны өдрүүдэд Шинэ Үе сургууль дээр тус тус зохион байгуулагдсан.

IBO байгууллага болон үнэлгээний багийн зүгээс бидэнд дараах үнэлгээг өглөө. Үүнд:

Шинэ Үе сургуулийн IB хөтөлбөр нь IBO байгууллагаас шаарддаг нийт 4 бүлэг 180 төрлийн стандарт шаардлагыг 100% хангаж, биелүүлэн ажиллаж байна. Тус шаардлагаас биелүүлээгүй, дутуу хөгжүүлсэн нэг ч шаардлага байсангүй.

"Шинэ Үе" сургууль нь тасралтгүй суралцагч байх гэдэг IB хөтөлбөрийн үндсэн шинж чанарыг өөртөө нэвт шингээсэн, бодитоор хэрэгжүүлж байгаа сургуулийн СОНГОДОГ ЖИШЭЭ болсон сургууль юм. Сургуулийн удирдлага, хамт олон нь сурагчдынхаа сурах таатай, цогц орчныг бүрдүүлж, улмаар тэднийг хүмүүнлэг, бие даасан, хувь хүн болгон төлөвшүүлэх гэдэг хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд тасралтгүй зүтгэсээр иржээ. Ингэснээр сургууль нь өөрийн үндсэн үнэт зүйлсийн нэг болох суралцагч болон багш нарынхаа (well-being) сайн сайхны төлөө тууштай ажилладаг гэдгээ харууллаа.

Шинэ Үе сургууль нь IBO байгууллагын философи, үзэл санааг нэвт шингээсэн, үйл ажиллагаандаа байнга тусгадаг нь сургуулийн орчин, үйл ажиллагаа бүртээ олон улсын сэтгэлгээг хөгжүүлэхээр зорин, ажиллаж байгаагаас нь илт харагдаж байна.

IB дипломын хөтөлбөрийн 5 жилийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, дараагийн таван жилийн эрхээ амжилттай сунгуулсан Шинэ Үе сургуулийн хамт олондоо баяр хүргэж, талархал илэрхийлье.