БАЯРТАЙ МЭДЭЭ

2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг гэх мэт 10 төрөлд нийт 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, үе тэнгийнхнийгээ манлайлсан 36 хүүхдийг шалгаруулснаас манай сургуулийн 10а ангийн сурагч М.Амин-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.

Мөн, Сүхбаатар дүүргийн 2023 оны онцлох хүүхэд шалгаруулах 8-н төрөлд 20 сургуулиас 152 хүүхэд өрсөлдөж, 55 хүүхдийг шалгаруулахад манай сургуулийн 9г ангийн сурагч С.Ялгуун, 11а ангийн сурагч Г.Батбаяр нар “Сүхбаатар дүүргийн оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр тодорлоо.

Сурагчдадаа халуун баяр хүргэе.