БАХДАМ АМЖИЛТ

2023 оны Кембриж хөтөлбөртэй сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг Байгалийн шинжлэх ухааны судалгаат хичээлийн уралдаанд (The Cambridge Upper Secondary Science Competition) манай сургуулиас 3 багийн 18 сурагч, 4 багш оролцсоноос биологийн судлагдахууны багийн удирдсан 9р ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” (Biological Assessment of Water Quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia) сэдэвт судалгааны ажлаараа амжилт үзүүлж, Монгол улсаас анх удаагаа тус уралдаанд ТЭРГҮҮН байр эзлэн оролцсон нийт 270 багаас Зүүн Азийн Шилдэг (The Best in East Asia November 2023 award) шагналын эзэн болсон төдийгүй Дэлхийн шилдгээр (The Best in World November 2023 award) шалгарлаа.

Кембриж хөтөлбөр нь 1858 оноос эхлэн хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд манай улсын хувьд 2008 оноос хойш албан ёсоор Кембриж хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2023-2024 оны хичээлийн жилд Кембриж хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 31 сургууль Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 31 сургуулиас 2023 онд тус уралдаанд Монгол улсаас 9 баг оролцсоны 3 баг нь манай сургуулиас оролцов.

Энэхүү уралдаанд оролцсоноор суралцагчдад дараах боломжийг олгодог. Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, дадлага, туршилтын ажлаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй болох.
  • Хичээл дээр судалсан байгалийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг баяжуулах.
  • Сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэн болон олон нийтэд танилцуулах.
  • Кембриж суралцагчийн шинж чанар болох өөртөө итгэлтэй, хариуцлагатай, шинийг санаачлагч, оролцоотой, өөрийн хийсэн үйлдэл үйл ажиллагааг эргэцүүлэх чадваруудаа хөгжүүлэх.
  • Амьдралд хэрэгтэй суурь чадварууд болох судалгаа шинжилгээний ажил хийж эргэцүүлэн бодох, хамтран ажиллах, өөрийгөө зөв илэрхийлэн бусадтай харилцаа холбоо тогтоож, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх.
  • Коллеж, их дээд сургуульд элсэн суралцах, ажлын байранд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.
  • Олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг олгох зэрэг давуу талуудыг эзэмшинэ.

Багш суралцагчдадаа халуун баяр хүргээд цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье!

Уралдааны талаар дэлгэрэнгүйг дараах албан ёсны эх сурвалжаас үзээрэй.

https://www.cambridgeinternational.org/.../bes.../Index.aspx