ЭРҮҮЛ МЭНД

АШУҮИС-ын түшиц "Окулопластик" нүдний эмнэлгийн хамт олон манай сургуулийн 1-12р ангийн суралцагчдад нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар:

  • Муу харах шалтгааныг эрт оношлох
  • Залхуу хараа үүсэхээс сэргийлэх
  • Хугарлын гажгийг зөв тодорхойлох
  • Нүдний бусад эмгэг өвчнүүдийг эрт оношлох зэрэг ач холбогдолтой.

Үзлэгт хамрагдах 1-12р ангийн нийт 1525 хүүхдээс 1382 хүүхдэд үзлэг оношилгоо хийснээс 937 хүүхэд хэвийн, үлдсэн 445 хүүхэд буюу 32,3% нь хэвийн бус харааны өөрчлөлттэй байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг Анги удирдсан багш нарт танилцуулсан бөгөөд үзлэгийн үр дүнг дээшлүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн:

Хэвийн бус харааны өөрчлөлттэй гэж оношлогдсон хүүхдийг төрөлжсөн нүдний эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах.

6 сар тутам харааг давтан шалгуулах.

Харааны шилийг зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу зөв тохируулан, тогтмол зүүлгэх.

Ухаалаг утасны хэрэглээг багасгах.

Нийгмийн хариуцлагын хүрээнд нүдний үзлэгийг чанартай хийж, эргэх холбоотой ажиллаж буй “Окулопластик" нүдний эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

http://Окулопластик Нүдний Эмнэлэг, Гоо сайхны мэс засал