СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Шинэ Үе сургуулийн IX-XII ангийн сурагчдад зориулсан гадаадын их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзан, их дээд сургуулийн элсэлтийн шалгуурын талаар үнэн зөв, бодит мэдээллийг албаны эх сурвалжаас авах, сонирхсон мэргэжлийнхээ талаар судалгаа хийхэд нь туслах зорилготой боловсролын үзэсгэлэн 2024 оны 03-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Америк, Хятад, Хонг Конг, Австрали, Япон, Канад болон Монгол зэрэг улсуудын 16 их дээд сургуулийн элсэлтийн албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан сургуулийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлье.