СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Химийн хичээлийг анхлан судалж буй 6-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Химийн цагаан толгойн баяр” амжилттай болж өндөрлөв. Сурагчдын шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү баярт 6-р ангийн 5 бүлгийн сурагчид багт хуваагдаж, тэмцээний үе шат бүрт сурч мэдсэн зүйлс болон эрдэм мэдлэгээ ашиглан идэвхтэй оролцсоноос:

“Тэргүүн байр” Н.Золзаяа багштай 6б анги

“Дэд байр” Ц.Мягмарсүрэн багштай 6г анги тус тус эзлэв.

Тэмцээний шүүгчээр IB хөтөлбөрийн зохицуулагч Г.Булган, Химийн багш М.Түвшинзаяа, Ц.Мөнхтунгалаг нар ажиллав. Баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт суралцагчид, дэмжиж тусалсан сургуулийн захиргаа, шүүгч багш нар, ангийн зохион байгуулалтыг хариуцсан анги удирдсан багш нар болон Лаборант А.Марта нартаа талархал илэрхийлье.