Дунд ангийн 6,7-р ангийн суралцагчдын нийгмийн чадвар, насан туршийн амьдралын бэлэн байдалд суралцуулах зорилготой “MON EQ 10С” сургалтыг Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зуслантай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад 6-р ангийн 5 бүлгийн 141 суралцагч 5 багш, 7-р ангийн 4 бүлгийн 109 сурагч 4 багш нийт 250 суралцагч, 9 багш хамрагдлаа. Мөн энэхүү аялал, сургалтад хамрагдсан сурагчид анги хамт олноороо цэвэр агаарт хөгжилтэй, дурсамж дүүрэн, зугаатай өдрийг өнгөрүүллээ.
Даасан ангиа хариуцлагатай удирдан чиглүүлсэн багш нар болон хөтөлбөрийн зардлыг (11,420,500 төгрөг) бүрэн хариуцсан сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.