СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

8-р ангийн сурагчдад эрсдэлт зан үйлээс татгалзах болон өсвөр насанд тулгамддаг асуудлыг зөвөөр шийдвэрлэх тухай мэдээлэл өгөх зорилготой “АЮУЛГҮЙ СОНГОЛТ” сургалтыг Focus on the family сэтгэл зүйн төвтэй хамтран Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа. Тус сургалтад 8-р ангийн 3 бүлгийн 88 сурагч, 3 багш, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамрагдлаа.

Сургалт би хэн бэ, өөрийн үнэлэмж үнэ цэн, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ, уруу таталт, үе тэнгийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүсээгүй жирэмслэлт, үерхлээс гэрлэлт хүртэлх харилцааны үе шат гэсэн агуулгын хүрээнд тоглоомын арга дээр суурилан, сурагчдын буруу ойлголтыг залруулж, хэрэгтэй чухал мэдээлэл өглөө.

Сургалтад хамрагдсан сурагч бүрд дараа нь уншиж танилцах боломжтой гарын авлага өгсөн. Даасан ангиа хариуцлагатай удирдан чиглүүлсэн багш нар, Focus on the family сэтгэл зүйн хүрээлэнгийн хамт олон болон хөтөлбөрийн зардлыг (7,450,500 төгрөг) бүрэн хариуцсан сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.

Content

Content