Суралцагчдын танин мэдэхүйг сайжруулах зорилгоор Нийгмийн ухааны тэнхимээс "Музей төсөлт ажил"-ыг 2024 оны 02р сарын 02-ны өдрөөс 04р сарын 12-ны өдрүүдэд 6 төрлийн танхимын бус сургалтын үйл ажиллагааг, 7-12р ангийн 18 бүлгийн 443 сурагчийг хамаруулан амжилттай зохион байгууллаа. Үүнд:
- 7-р анги “Сансар судлал од эрхсийн ордон музей”-тэй танилцах
- 8-р анги “Дүрслэх урлагийн музей”-тэй танилцах
- 9-р анги “Монгол цэргийн музей”-тэй танилцах
- 10-р анги “Төрийн ордон”-той танилцах
- 11-р анги “Нээлттэй шүүх өдөрлөг”-т оролцох
- 12-р анги “Зочинтой хичээл” зохион байгуулах
Энэхүү төсөлт ажлыг зохион байгуулсан НУЗАН-ийн хамт олон, анги удирдсан багш нар, эцэг эх, асран хамгаалагчид болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье. Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг зургаар үзнэ үү.