СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Сурагчдын хөгжлийг дэмжих, Монгол ёс заншил, ахуйтай танилцах, байгаль экологийн боловсрол олгох хүрээнд 1,2-р ангийн 269 суралцагч "Монгол аялал" хөтөлбөрт 05 сарын 01, 02-ны өдрүүдэд хамрагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчин айлын хотонд очиж, төл малтай харилцаж, малчдын ахуй амьдрал, Монгол гэрийн бүтэц хийц, 5 өнгийн хадгийн бэлгэдэл утга учрын талаар мэдлэгтэй болохын сацуу анги хамт олноороо гүйлт, буухиа, олс таталт зэрэг хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож, өргөмжлөлөөр шагнууллаа. Автобусанд явахдаа АХА, оньсого тааж, хөтөч багштайгаа хөгжилтэй яриа өнгөрүүлэн, тоглоом тоглож, дуртай дуугаа сонссоор аяллын урт замыг зугаатай өнгөрүүлсэн. Аяллын төгсгөлд диско бүжиг хийж, баяр хөөрөөр дүүрэн дурсамжтай, хөгжилтэй байлаа. Аяллыг зохион байгуулахад хамтран ажилласан @MASS tour XXK-ны хөтөч багш болон анги удирдсан багш нар, аяллын (14,795,000 төгрөг) зардлыг бүрэн хариуцсан сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.