БАЯРТАЙ МЭДЭЭ

Дэлхийн 160 орны 10 000 гаруй сургуульд хэрэгждэг Кембриж хөтөлбөрийн Зүүн Азийн сургуулийн удирдах ажилтны олон улсын хурал 2024 оны 04 сарын 27, 28-ны өдрүүдэд “Embrace, Engage, Empower” уриатайгаар Шанхай хотод зохион байгуулагдлаа. Тус хуралд Зүүн Азийн 18 сургууль өөрийн арга туршлагыг хуваалцсанаас Шинэ Үе сургуулийн удирдлагын баг “Хамтын оролцоонд тулгуурлан Кембрижийн суралцагчдын шинж чанарыг сайжруулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сургууль хамт олныхоо ажлын үр дүнг танилцуулж, цаашид олон улсын бусад сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.

Хуралдааны үеэр Кембриж хөтөлбөрийн удирдлагуудын зүгээс манай сургуулийн сурагчдын гаргаж буй амжилтыг онцлон баяр хүргэв.

Улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад дэлхийн боловсролыг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа Шинэ Үе сургуулийнхаа нийт багш, ажилтан, удирдлагууддаа баяр хүргэе!