СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай 2р ангийн 6 бүлгийн 150 гаруй суралцагчид англи хэлний хичээлээр сурсан мэдсэнээ эцэг эх, асран хамгаалагч, өвөө эмээ, ах эгч, ангийн багш, үе тэнгийн найзууддаа танилцуулан баяраа хийж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Бяцхан суралцагчид маань баяртаа зориулж, өөрт оногдсон жүжгийн дүрд хувиран өөртөө итгэлтэйгээр сурсан дуу, цээжилсэн шүлгээ уншиж, тодорхой сэдвийн хүрээнд үзсэн хичээлээ тайлагналаа. Энэхүү баярыг зохион байгуулсан багш, сургуулийн захиргаа болон бид бүхний ажлыг үргэлж урмын цагаан сэтгэлээр дэмжин тусалж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай!