Манай сургуулийн 5д ангийн сурагч С.Эрхэт нь 10 наснаасаа эхлэн төгөлдөр хуураар тууштай хичээллэж, саяхан Испани улсын Алкала хотод зохион байгуулагдсан “Gran Klavier-IX” Олон Улсын Өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны 10-12 насны төрөлд "ТУСГАЙ БАЙР"-ийн шагнал хүртлээ. Анхны тэмцээндээ амжилттай оролцсон сурагч С.Эрхэт болон бэлдсэн багш, эцэг эх, асран хамгаалагчид нь баяр хүргэе.
