Кенгуру математикийн олон улсын олимпиадыг анх 1980 онд Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран зохион байгуулсан. Уг тэмцээнд жил бүр оролцох суралцагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй Австрали суралцагч оролцдог болсон байна. Одоо дэлхийн 70 гаруй улсын 7 сая гаруй суралцагчид жил бүр “Кенгуру” уралдаанд оролцож, нэгэн зэрэг, ижил сэдвээр бодолт хийж байна. Монгол улс 2009 онд AKSF холбоонд албан ёсоор элсэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцож эхэлсэн.
“Кенгуру 2024” цахим сорилго нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд манай сургуулийн IV-XII ангийн 259 суралцагч оролцсоноос 124 суралцагч медаль болон дипломын болзол хангалаа. Үүнээс АЛТАН медаль 5, МӨНГӨН медаль 10, ХҮРЭЛ медаль 20, I зэргийн диплом-35, II зэргийн диплом-31, III зэргийн диплом-58 суралцагч тус тус хүртэв. Цахим сорилгод амжилттай оролцсон суралцагчид болон шавь нараа хичээнгүйлэн бэлдсэн багш нартаа талархал илэрхийлье.