ТӨГСӨГЧДИЙН_ТЭМЦЭЭН

Шинэ Үе сургуулийн төгсөгчдийн аварга шалгаруулах 5-н төрөлт тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 04,05 ны өдрүүдэд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс гэсэн 5-н төрлөөр 2006-2024 оны 12 багийн 200 гаруй төгсөгчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан, бусдыгаа манлайлан оролцлоо. Тэмцээн тус бүрд эхний байранд шалгарсан төгсөгчдөд медаль, сагсан бөмбөг, волейболын төрөлд шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчдыг шалгаруулан цомоор шагнаж урамшууллаа.

Сагсан бөмбөгийн төрөлд:

  • 1 дүгээр байранд О.Солонго, С.Энхбаатар багштай 2014 оны төгсөгчид
  • 2 дугаар байранд Э.Нэмэхбаяр, М.Түвшинзаяа багштай 2021 оны төгсөгчид
  • 3 дугаар байранд Д.Цэрэндэжид багштай 2011 оны төгсөгчид

Волейболын төрөлд:

  • 1 дүгээр байранд Г.Золзаяа, Т.Баттулга багштай 2024 оны төгсөгчид
  • 2 дугаар байранд Г.Батбаяр, Д.Пүрэвцогт багштай 2022 оны төгсөгчид
  • 3 дугаар байранд О.Идэрсайхан багштай 2006 оны төгсөгчид

Ширээний теннисний төрөлд:

  • 1 дүгээр байранд Г.Батхүү 2006 оны төгсөгч /эр/
  • 2 дугаар байранд Б.Ариунцогт 2017 оны төгсөгч /эр/
  • 3 дугаар байранд Н.Одбаяр 2008 оны төгсөгч /эр/
  • 1 дүгээр байранд М.Энхжин 2023 оны төгсөгч /эм/
  • 2 дугаар байранд М.Ариунхишиг 2023 оны төгсөгч /эм/

Дартсын төрөлд:

  • 1 дүгээр байранд Н.Одбаяр 2008 оны төгсөлт /эр/
  • 2 дугаар байранд С.Давааням 2008 оны төгсөлт /эр/
  • 3 дугаар байранд М.Номун 2023 оны төгсөлт /эм/

Шатарын төрөлд:

  • 1 дүгээр байранд О.Амар 2016 оны төгсөлт /эр/
  • 2 дугаар байранд Х.Золбаяр 2020 оны төгсөлт /эр/
  • 3 дугаар байранд М.Мөнх-Оргил 2016 оны төгсөлт /эр/
  • 1 дүгээр байранд Б.Туул 2006 оны төгсөлт /эм/
  • 2 дугаар байранд М.Энхжин 2023 оны төгсөлт /эм/

Волейболын төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 2022 оны төгсөгч Г.Мөнх-Оргил, эмэгтэй шилдэг тоглогчоор 2017 оны төгсөгч Б.Ялгуун нар тодорсон бол Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор 2014 оны төгсөгч О.Мөнхсанаа нар шилдгүүдээр шалгарлаа.

Багийн нийлбэр дүнгээр 2006 оны төгсөлтийн хамт олон тэргүүлэн цомын эзэд болж, ирэх жилийн төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээнд оролцсон болон сургуульдаа ирж багаа дэмжсэн нийт төгсөгчдөдөө талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Нийт зураг бичлэгийг дараах холбоосоор үзнэ үү.

https://drive.google.com/drive/u/0/folders/1yAL2c4yD0bcJuKHQrrS2SkVox0pWRalS?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2fYRnRu7-PjzgpdGgn6NxeSEfGua7YZc_UtA4gl3JyH1mJpmeMfuf9ghs_aem_AZVfMR-Ip0AhbUTOUNjvAOY90Nn146GTNTdtzWoCv5IqjyDqQGtcwW_wRubjVXGJoFhkr0A2HlRcTevYM_q7ACE_