СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Шинэ Үе сургуулийн IB дипломын хөтөлбөрийн 11р ангийн сурагчдын цөм хичээлүүдийн тайлант өдөрлөг 2024 оны 05 сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр Мэдлэгийн онол (TOK) хичээлийн үзэсгэлэнг гаргаж, Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа (CAS) хөтөлбөрөөр сурсан, мэдсэн мэдлэг, чадвараа Шинэ Үе сургуулийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдад танилцууллаа.

Өдөрлөгийн хөтөлбөр:

  • IB дипломын хөтөлбөрийн өмнөх бэлтгэл
  • Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл
  • TOK Үзэсгэлэнгийн танилцуулга
  • CAS хичээлээр хичээлээс гадуур, бие даан сурсан мэдлэг чадвараа харуулах үйл ажиллагаа
  • Open mic
  • Бүжиг
  • Дуу
  • Нэхмэл, шүрээр гоёл чимэглэл хийх,
  • Bakery зарж CAS-ын төсөлт ажлын хөрөнгө босгох ажлууд зохион байгуулагдлаа.

IB дипломын хөтөлбөрийн CAS&TOK-ийн тайлант өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан TOK хичээлийн багш Ө.Ботагүз, Ц.Хишигжаргал, CAS хичээлийн багш Б.Даваасүрэн, нийгмийн ажилтан Ю.Одгэрэл болон нийт IB11 ангийн суралцагчдадаа халуун баяр хүргэе!

3