СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Манай сургуулийн Математикийн тэнхимээс суралцагчдын математик сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой БОКС уралдааныг 8-10р анги, 5-7р анги гэсэн 2 ангилалтайгаар 2023 оны 9р сараас 2024 оны 4р сар хүртэлх хугацаанд, сар бүр өгөгдсөн сэдвийн дагуу сурагчдадаа бэлдэж зохион байгууллаа. Энэхүү уралдаанд 9б ангийн сурагч Ж.Сарнай, Г.Эрхэмбаяр, Т.Оюунболд нарын баг 4 удаа түрүүлсэн бол 9а ангийн сурагч Б.Мөнхтүшиг, Ц.Мэргэн, Г.Удвал нарын баг нэг удаа тэргүүн байранд, 3 удаа дэд байранд орсон амжилт үзүүллээ. Мөн 10а ангийн М.Батмөнх, М.Амин-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нар Комбинаторик сэдвээр дэд байранд, бага насны ангилалд 5б ангийн сурагч Г.Анар, Б.Сарангоо, Б.Бадраа нар түрүүлсэн бол дэд байранд 7в ангийн сурагч Г.Авирмэд, У.Есүгэн, Б.Ялгуун нар, гутгаар байранд 6г ангийн Б.Оюударь, С.Саруулертөнц, Б.Билэгт нар орсон байна. Энэ хичээлийн жилд математикийн хичээлээр мэдлэг оюунаа дайчлан оролцсон нийт сурагчид болон шавь нараа амжилттай бэлтгэсэн математикийн багш нартаа талархал илэрхийлье.