БАЯРТАЙ МЭДЭЭ

Нийслэлийн боловсролын газраас 3,4,5р ангиудын дунд жил бүр зохион байгуулдаг "Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе" олимпиадын дүн гарлаа. Энэхүү олимпиадын сэдвийг Нийслэлийн боловсролын газраас боловсруулдаг ба 3 үе шаттайгаар, үе шат бүрд хасагдах зарчмаар явуулдаг. 2023-2024 оны хичээлийн жилд тус олимпиадад 9 дүүргийн 306 сургуулийн 3р ангийн 886 бүлгийн 37940 сурагч, 4р ангийн 909 бүлгийн 39290 сурагч, 5р ангийн 874 бүлгийн 38294 сурагчид тус тус оролцлоо. Манай сургуулийн суралцагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд 3р шатанд шалгарч үлдсэн 8 анги бахдам амжилтыг үзүүлж, Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр 5 анги, батламжаар 3 анги тус тус шагнагдлаа. Үүнд:

5Р АНГИЙН ТӨРӨЛ

  • Ц.Намжилсүрэн багштай 5в анги 1р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр шагнагдсан.
  • Ц.Чимэд багштай 5б анги 2р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр шагнагдсан.
  • И.Мөнхзул багштай 5г анги 3р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр шагнагдсан.

4Р АНГИЙН ТӨРӨЛ

  • Д.Ичинхорлоо багштай 4а анги 2р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр шагнагдсан.
  • Б.Одгэрэл багштай 4г анги 4р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын өргөмжлөлөөр шагнагдсан.
  • Т.Баярмаа багштай 4в анги 6р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын батламжаар шагнагдсан.

3Р АНГИЙН ТӨРӨЛ

  • Л.Золгэрэл багштай 3д анги 7р байранд шалгарч Нийслэлийн боловсролын газрын батламжаар шагнагдсан.
  • Б.Уранчимэг багштай 3е анги 39р байранд эрэмблэгдэж Нийслэлийн боловсролын газрын батламжаар шагнагдсан.

Олимпиадад амжилттай оролцсон 3-5р ангийн суралцагчид болон суралцагчдадаа амжилттай сургасан нийт багш нартаа баяр хүргэе.