БАЯРТАЙ МЭДЭЭ

2023-2024 оны хичээлийн жилийн төгсгөлд манай хамт олон ажлаа дүгнэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан сургалтын чанарыг нэмэгдүүлсэн, сурагчдыг ганцаарчилсан болон анги хамт олноор нь дүүрэг, нийслэл, улс, олон улсын олимпиадад амжилттай бэлтгэн оролцуулсан, сурагчдын авьяасыг нээн хөгжүүлсэн, багшийн мэргэжлийн олимпиад, уралдаанд шагналт байр эзэлсэн, ажлын үзүүлэлтээр тэргүүлсэн 56 багш нарыгаа нийт 51,500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

 

Нийт багш нартаа баяр хүргээд зуны амралтаа сайхан өнгөрүүлэхийг хүсье.