БАЯРТАЙ МЭДЭЭ

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ны хооронд Авиценнагийн нэрэмжит Биологийн олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Ази тивийн 19 орны 100 суралцагч оролцсоноос манай сургуулийн багш Д.Чинзоригийн бэлтгэсэн 12IB ангийн сурагч Г.Мишээл МӨНГӨН медаль хүртсэн бол 9г ангийн сурагч У.Должинсүрэн хүрэл медаль авахад 14 байр дутсан чамлахааргүй амжилт үзүүллээ. Олимпиадад амжилттай оролцсон багш суралцагч нартаа халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.