2024.06.08-наас 2024.06.18-ны хооронд манай сургуулиас XI ангийн 56 сурагчдадаа зориулсан зуны вакум сургалт маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү вакум сургалтын хүрээнд гадаадын их дээд сургуулиуд руу материал илгээх процессын талаар дэлгэрэнгүй ойлголттой болж өөрийгөө тодорхойлох эсээ, нэмэлт эсээ, хичээлээс гадуурх үйл ажиллагааны эсээ, жишиг элсэлтийн материал зэргийг бэлтгэн сурагч бүр өөр өөрсдийн зорилгыг тодорхойлон ирэх намрын гадаадын их дээд сургуулийн элсэлтэд бэлдлээ.
