ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 35 ДУГААР ОЛИМПИАДААС МАНАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
2024 оны 7р сарын 7-14-ний хооронд Казакстан улсын Астана хотод зохион байгуулагдсан Олон улсын биологийн 35р олимпиадад дэлхийн 80 улсын 305 шилдэг суралцагч оролцсоноос манай сургуулийн IB хөтөлбөрийн 12р ангийн сурагч Г.Мишээл ХҮРЭЛ медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Ийнхүү манай сургууль 3 дахь удаагаа олон улсын биологийн олимпиадын медальт сурагчтай болж, биологийн хичээлийн амжилтаа бататгалаа.
Олимпиадад амжилттай оролцсон сурагч Г.Мишээл болон бэлтгэсэн багш Д.Чинзориг нартаа халуун баяр хүргэе.