2024 оны 07-р сарын 21-23-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан SIMOC-2024 олимпиадад SASMO-2024, AMO-2023 олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шалгарсан 30 гаруй орны 3000 орчим суралцагч оюун ухаанаа сорьж оролцлоо. Энэхүү олимпиадад манай сургуулийн математикийн багш Г.Пүрэвдуламаар ахлуулсан 6 суралцагч Mathematical Olympiad (ганцаарчилсан төрөлд 15 тест, 10 бодлого бодно), Math warriors & Math Master Mind (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 4 сурагчтай нэг баг болж оролцоно), Mind Sport (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 4 сурагчтай нэг баг болж оролцоно) гэсэн гурван төрлөөр оролцож нийт 14 медалийн эзэд боллоо. Үүнд:
МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ТӨРӨЛД
8в ангийн сурагч М.Баярмаа мөнгөн медаль
8б ангийн сурагч Б.Тэлмүүнтамир мөнгөн медаль
5б ангийн сурагч Б.Бадраа хүрэл медаль
10а ангийн сурагч М.Батмөнх хүрэл медаль
МАТЕМАТИКИЙН ТУЛААНЧИД БА ГАВАЛ ТОЛГОЙТНУУД (багийн)
5б ангийн сурагч Б.Бадраа мөнгөн медаль
6а ангийн сурагч М.Нандин хүрэл медаль
5г ангийн сурагч Э.Оргил мөнгөн медаль
8б ангийн сурагч Б.Тэлмүүнтамир хүрэл медаль
8в ангийн сурагч М.Баярмаа мөнгөн медаль
10а ангийн сурагч М.Батмөнх мөнгөн медаль
ОЮУНЫ СПОРТ СОРИЛГО (багийн)
5б ангийн сурагч Б.Бадраа алтан медаль
6а ангийн сурагч М.Нандин мөнгөн медаль
8б ангийн сурагч Б.Тэлмүүнтамир мөнгөн медаль
10а ангийн сурагч М.Батмөнх хүрэл медаль
Амжилттай оролцсон нийт сурагчдадаа болон тэднийг бэлтгэсэн математикийн багш нар болон бага ангийн багш нарт нь халуун баяр хүргэе!