СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Манай сургууль Дотоод Хэргийн Их сургуультай хамтран 2 дахь жилдээ “Цэргийн хэргийн эрдэм” амьдрах ур чадвар олгох сургалтыг 9-12р ангийн 14 бүлгийн 392 суралцагчдыг хамруулан 2024 оны 09 сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэхүү сургалтаар суралцагчид эрсдэлтэй нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах, аливаа нөхцөлд дасан зохицох, амьдрах ур чадвар, ухааныг эзэмшихээс гадна бэрхшээлийг даван туулах бие сэтгэлийн хатыг эзэмшинэ.