Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд 4р ангийн 160 гаруй сурагчдын анги хамт олны аяллыг амжилттай зохион байгууллаа. Аяллын хүрээнд сурагчид "Аглаг бүтээлийн хийд"-тэй танилцаж, бурхад, лусын амьтдын талаар мэдлэгтэй боллоо. Ангийн найзуудтайгаа цэвэр агаарт хөгжилдөн тоглож, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ирж, очихдоо автобусандаа хөгжилтэй асуулт хариулт, дуртай дуугаа сонсож, бүжиглэж, инээд баяслаар дүүрэн байлаа.