СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд 5р ангийн 170 гаруй сурагчдын намрын аяллыг амжилттай зохион байгууллаа. Аяллын хүрээнд "Цонжин болдог" цогцолбор газартай танилцаж Чингис хааны хөшөө, түүхэн музей үзэж, амттай хоол, анги хамт олноороо хөгжөөнт тоглоом тоглож, диско бүжиглэж, ангийнхаа найзуудтайгаа цагийг дурсамж дүүрэн хөгжилтэй өнгөрүүллээ. Сурагчид бие биеэ улам таньж мэдсэн цаг хугацаа байлаа.