Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд 3р ангийн 163 сурагчдын намрын аяллаар Манзушир хийдтэй танилцаж Байгаль, Шашны музей үзэж танин мэдэхүйн мэдлэгээ тэллээ. Анги хамт олноороо хөгжөөнт тоглоом, хөгжилтэй автобусны хөтөлбөрт хамрагдаж цагийг зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Ангийн найзуудтайгаа хамтдаа хөтлөлцөн алхаж, байгалийн сайханд гүйж тоглож, хөдөлгөөн эрүүл мэндээ дэмжлээ. Хүүхдүүд маань амттай хоол идэж, ангийнхантайгаа хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нь хөгжилтэй, мартагдахааргүй байлаа. Цаг агаар дулаахан, нартай гэрэлтэй сайхан байлаа.
