Өнөөдөр манай сургуулийн 2024 оны төгсөгчдийн IB дипломын хөтөлбөрийн диплом гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 2023-2024 оны хичээлийн жилд 12р ангийг нийт 68 сурагч амжилттай төгссөнөөс 43 сурагч нь Монгол улсын ЭЕШ, 25 сурагч олон улсын IB дипломын хөтөлбөрийн шалгалтыг амжилттай өгч дараах бахдам амжилт гаргалаа. Үүнд:
IB дипломын хөтөлбөрийн дээд оноо болох 7 оноог нийт 15 суралцагч авсан.
IB уран зохиол болон хятад хэлний хичээлүүд дэлхийн дунджаас дээгүүр үнэлэгдсэн бол бизнес менежмент, англи хэл, түүхийн хичээлүүд дэлхийн дундажтай ижил үнэлүүлсэн.
IB хөтөлбөрийн цөм хичээлийн нэг болох Мэдлэгийн онол хичээл дээр нийт 10 суралцагч B болон түүнээс дээш үнэлгээ авсан.
ЭЕШ-ын химийн хичээлээр нийслэлийн хэмжээнд 4 сурагч 800 оноогоор шалгагдсаны нэг нь 12а ангийн сурагч Н.Удвал байсан.
IELTS, SAT шалгалтын дүнгээр манай 12 сурагч ЭЕШ-ийн дүнгээ 700-800 оноогоор дүйцүүлсэн.
IB хөтөлбөрийн болон ЭЕШ-аа амжилттай давж, улсынхаа топ их дээд сургуульд элсэн орсон, дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн орох урилга, тэтгэлэг хүртсэн төгсөгчдийнхөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.