SCIENCE FAIR-2024 (English Below)
Герман улсын онолын физикч, Нобелийн шагналт Макс Планкын нэрэмжит “Science fair 2024” арга хэмжээ нь 10р сарын 20-ны өдөр МУБИС дээр зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 5-12 дугаар ангийн 500 гаруй сурагчид өөрсдийн хийсэн бүтээл, шинжлэх ухааны мэдлэгээрээ өрсөлдсөн байна. Энэхүү уралдаанд манай сургуулийн биологийн багш С.Тамирын удирдсан 9-10р ангийн 2 баг оролцож, 10-р ангийн баг "ГОЛЫН УСНЫ ЧАНАРТ, БУРГАСНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ" Судалгааны ажлаараа ДЭД БАЙР эзэллээ.
Амжилттай оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэж, сурах эрхэм үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.