Сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Сургуулийн зүгээс нийт 96 медаль 170 өргөмжлөл 6 цом 6 бялуу 48 чихэвчээр шагнаж урамшууллаа. Тус тэмцээнд дунд ахлах ангийн нийт 400 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд насны ангилалаар дунд анги 6,7-р анги, 8,9-р анги, Ахлах анги 10-12-р анги гэсэн 3 насны ангилалаар хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан бусдыгаа манлайлан оролцсоноос:
Тус тэмцээний дунд ангийн 6,7-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:
1 дүгээр байранд Д.Батцэцэг багштай 7в ангийн охидын баг
2 дугаар байранд Г.Пүрэвдулам багштай 7а ангийн охидын баг
3 дугаар байранд Н.Золзаяа багштай 7б ангийн охидын баг
Хөвгүүдээс:
1 дүгээр байранд Ц.Мягмарсүрэн багштай 7г ангийн хөвгүүдийн баг
2 дугаар байранд Н.Золзаяа багштай 7б ангийн хөвгүүдийн баг
3 дугаар байранд Б.Лхагвахатан багштай 6в ангийн хөвгүүдийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол тус насны ангилалд “Өсөх ирээдүйтэй” тамирчинаар охидоос 7в ангийн сурагч Г.Чинхүслэн, Хөвгүүдээс 7г ангийн сурагч Б.Өсөх-Ирээдүй нар шилдэгээр шалгарлаа.
Тэмцээний дунд ангийн 8,9-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:
1 дүгээр байранд Т.Гантулга багштай 8а ангийн баг
2 дугаар байранд М.Түвшинзаяа багштай 9а ангийн баг
3 дугаар байранд Б.Баасансүрэн багштай 9в ангийн баг
Хөвгүүдээс:
1 дүгээр байранд Э.Нэмэхбаяр багштай 9в ангийн баг
2 дугаар байранд Б.Мөнхболор багштай 8б ангийн баг
3 дугаар байранд Д.Янжинлхам багштай 8г ангийн хөвгүүдийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол тус насны ангилалд “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор
8а ангийн сурагч П.Урантамир,
9б ангийн сурагч Б.Цогжавхлан нар шилдгээр шалгарлаа.
Тэмцээний ахлах ангийн 10-12-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:
1 дүгээр байранд Г.Золзаяа багштай 11А ангийн баг
2 дугаар байранд С.Батбилэг багштай 12IB-1 ангийн баг
3 дугаар байранд Ш.Ариунгэрэл багштай 12IB-2 ангийн баг
Хөвгүүдээс:
1 дүгээр байранд Ш.Ариунгэрэл багштай 12IB-2 ангийн баг
2 дугаар байранд Б.Хатанзоригт багштай 12а ангийн баг
3 дугаар байранд Д.Пүрэвцогт багштай 11IB-2 ангийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол ахлах ангийн ангилалд “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор 11а ангийн сурагч Г.Удвал, 12IB-2 ангийн сурагч Б.Намжилдорж нар шилдгээр шалгарлаа.