"PRINCESS" center хэрэгжүүлж буй “Healthy Girls” аянд хүсэлтээ илгээсэн 63 сургуулиас 15 сургууль сонгогдсоны нэг нь манай сургууль билээ. Аяны эхний үйл ажиллагаа болох “Охидын бэлгийн эрх” сургалтыг 10 сарын 23-ны өдөр 9,11-р ангийн 103 сурагчид амжилттай зохион байгууллаа. Сургалтаар бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар ойлголт, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Сургалтаар:
"Гүнжээгийн тэмдэглэл" анимэйшн
Бэлгийн эрх гэж юу вэ? видео хичээл
Охидын үзлэг ба охидын эрх мэтгэлцээн
Нөлөөллийн зурагт хуудас бүтээх
"ГҮНЖ" төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нартаа талархал илэрхийлье.